Түлхүүр мэдээлэл:
- Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Ковид-19 халдварын шинжилгээ өгчээ.
- Шинжилгээний хариу өнөөдөр гарч, халдваргүй болох нь тогтоогдсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэл мэдээллийнхний шахалтаар өнгөрсөн баасан гаригт Ковид-19 вирусний шинжилгээ өгсөн талаар бид саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл түүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан тухай Цагаан ордны эмч саяхан мэдээлжээ.
Дэвсгэр мэдээлэл: Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трамптай Флоридад уулзсан Бразилын Ерөнхийлөгчийг дагалдаж явсан хүмүүсийн дотор халдвар тээгч сүүлд илэрсэн юм. Мөн хоёрдугаар сарын сүүлээр Вашингтонд болсон Бүгд Найрамдах намын чуулганд оролцсон нэг хүн Ковид-19-ийн халдвартай нь тогтоогдсоноор уг арга хэмжээнд оролцсон хэд хэдэн конгрессийн гишүүн өөрийгөө тусгаарлажээ. Эдгээр тохиолдлуудын дараа Трамп вирусний халдвар авсан байх магадлалтай гэсэн мэдээлэл хэвлэлээр шуугисан ч Трамп өөрөө үүнийг эрс үгүйсгэж байсан юм.
Эх сурвалж: AFP