Улсын начин Б.Одхүү Олимпын аварга Н.Түвшинбаяр болон Улсын заан Ц.Баярсайхан нарыг зодсон гэх хэрэг 2012 оны арванхоёрдугаар сард гарч байсан. Тэгвэл тухайн үед Н.Түвшинбаяр Улсын начин Б.Одхүүгийн хамтаар Улсын заан Ц.Баярсайханыг зодож хүнд гэмтэл учруулж байсан тухай Ц.Баярсайханы эхнэр Б.Оюундэлгэр өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр, "2012 онд миний хань, Монгол Улсын заан Ц.Баярсайханыг гэр бүлийн найзуудтайгаа Жапан тауны рeсторанд хоол идэхээр очоод, ариун цэврийн өрөө ороход нь Б.Одхүү начин, Н.Түвшинбаярын хамт согтуу байж, 10 гаруй шүдийг нь хуга цохиж, тархи толгойг нь гэмтээж, яг л араатанд бариулсан юм шиг цусан далай болгосон" гэжээ.
2012 онд миний хань МУ-ын заан Ц.Баярсайханыг гэр бүлийн найзуудтайгаа Жапан тауны рeс-нд хоол идэхээр очоод 00 ороход нь Одхүү начин, Түвшинбаярын хамт согтуу байж, 10 гаруй шүдийг нь хуга цохиж, тархи толгойг нь гэмтээж, яг л араатанд бариулсан юм шиг цусан далай болгосон...🥶 https://t.co/dPsNCMIifi
— Oyundelger Batmunkh (@Oyundelger_B) August 11, 2021