Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Франц иргэний хамгийн ойрын хавьтал 269 хүнээс Ковид-19 илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү. Хэвлэлийн бага хурлын үеэр

Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ дээрх шинжилгээ, оношлогооны үр дүнг тус төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа. Франц иргэний хамгийн ойрын хавьтал гэж үзсэн нийт 269 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Тэрээр хэлэхдээ:

“Өчигдөр өглөө Дорноговь аймгийн кэмпээс ирсэн 54 хүний шинжилгээний хариу гарсан. Ковид-19 вирус илрээгүй. Ингээд өмнө нь шинжилсэн 207, өчигдөр шинжилсэн 8-н тохиолдол, түүн дээр өнөөдрийн 54-ийг нэмээд 269 хүнийг хамгийн ойрын хавьтал, хамгийн эгзэгтэй гэж үзэн маш богино хугацаанд амжилттай тогтоож, хяналтдаа авч, шинжилгээ хийж дууслаа” гэсэн юм.

Харин өчигдрийн хувьд ХӨСҮТ-д 3 сэжигтэй тохиолдлыг судалж, тандалт судалгаа, лабраторийн шинжилгээ хийж ажиглаж байна. Мөн уржигдар буюу гуравдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 иргэнээс Ковид-19 илрээгүй гэлээ.

Орон нутгийн хувьд гуравдугаар сарын 14-нд буюу өчигдөр Баян-өлгий, Дархан, Сэлэнгэ аймгуудад нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан байна.

Мөн өнөөдөр БНСУ-аас ирж буй тусгай үүргийн онгоцыг яаж хүлээж авах, зорчигчдыг хэрхэн эрэмбэлэн ажиллах тухай ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ бүгд ажлаа хуваарилан авч, эхлүүлэх гэж байна гэлээ.

Apple компани Хятадаас бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хаах шийдвэр гаргажээ
Apple компани Хятадаас бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хаах шийдвэр гаргажээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.