Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Apple компани Хятадаас бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хаах шийдвэр гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 30 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • 27 -ны өдөр хүртэл Apple компани Хятадаас бусад газарт байгаа дэлгүүрүүдээ хааж байгаагаа мэдэгдлээ.
  • Хятадын эх газарт байрладаг 42 дэлгүүрээ нээжээ.

Хятадын эх газраас гадна орших бүх дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 27-ны өдрийг хүртэл хааж байгаагаа Apple компани өчигдөр зарлажээ. Энэ нь Covid-19 тахлын дэгдэлтийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ юм байна.

 

Коронавирусийн дэгдэлт буурч байгаатай холбогдуулан тус компани өнгөрч буй долоо хоногт Хятадын эх газарт оршдог 42 дэлгүүрээ нээж, хэвийн ажиллагаанд шилжүүлсэн юм.

Тэгвэл энэ алхамтай зэрэгцүүлэн дэлхийн бусад улс орнууд дахь дэлгүүрүүдээ түр хугацаагаар хааж байна. Covid-19 вирусийн тархалтын оргил үе Хятадад өндөрлөж, бусад улс орон, бүс нутагт тахлын голомт шилжсэн нь энэ шийдвэрээс харагдаж байгаа юм.

Дэлгүүрүүд хаагдсан хугацаанд Apple-ийн үндсэн ажилтнууд цалингаа хэвээр авах бөгөөд онлайн худалдаа нь хэвийн үргэлжлэх гэнэ.

 Дэвсгэрг мэдээлэл: Apple компаниас коронавирусийн тархалттай тэмцэх үйлсэд хандивласан мөнгөний хэмжээ $15 сая хүрээд байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өнгөрсөн Баасан гарагт мэдэгджээ.

                                                                                                                                                                                                                        Эх сурвалж: Reuters

 

Дональд Трамп Ковид-19 вирусний шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна
Дональд Трамп Ковид-19 вирусний шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.