Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп Ковид-19 вирусний шинжилгээ өгөөд хариуг нь хүлээж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригт коронавирусний шинжилгээ өгчээ.
  • Хариу 1-2 өдрийн дотор гарах бөгөөд одоогоор түүнээс ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр байсан, нэг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн дотроос Ковид-19 вирусийн халдвар илэрсэн ч, Трамп шинжилгээ өгөхөөс татгалзсаар байсан юм. Тэгвэл тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчтэй шүүмжлэлд өртсөн тул өнгөрсөн баасан гаригт коронавирусний шинжилгээ өгснөө өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Шинжилгээний хариу 1-2 өдрийн дотор гарах бөгөөд одоогоор ерөнхийлөгчөөс ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

Цагаан ордон өчигдрөөс эхлээд АНУ-ын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тухайлбал Цагаан ордонд ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг шалгаж, өндөр халуунтай хүмүүсийг буцаах болсон байна.

Европын 26 улсаас ирэх бүх нислэгүүдийг 30 хоногийн хугацаатай хориглох шийдвэр гаргаад байгаа АНУ-ын засаг захиргаа Их Британи, Ирландын нислэгийг Даваа гарагийн шөнө дундаас эхлэн мөн хориглох болсноо өчигдөр зарлажээ.

Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
Тусгаарлах байрны төлбөр төлөхдөө дараах зүйлсийг анхаарна уу
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.