Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад “хууль бус контент“ агуулсан караоке дуунуудыг хориглолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хятад улс "хууль бус контент" агуулсан караоке дуунуудыг хориглох гэж байгаа талаар Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Энэ ангилалд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй дуунууд багтдаг.

Караоке ажиллуулж буй албан байгууллагууд өмнө байсан дуунууд болон шинээр нэмэгдэж буй дууг яамны төлөөлөгчдөөр хянуулж цэсэндээ нэмэх аж.

Энэхүү дүрэм нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хориглох гэж байгаа дуунууд нь:

  • Үндэстний ялгаварлан гадуурхалтыг өдөөх
  • Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, үндэсний нэр төр, ашиг сонирхолд хохирол учруулах
  • Төрийн шашны бодлогыг зөрчих
  • Садар самуун, мөрийтэй тоглоом, хүчирхийлэл болон бусад гэмт үйлдлийг сурталчлах
Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна
Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.