Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу 30 гаруй пуужин харважээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Иракийн нийслэл Багдад дахь АНУ-ын цэргийн бааз руу 33 ширхэг пуужин харважээ.
  • Халдлагын үеэр хүний амь нас эрсдээгүй.
  • Иракийн тусгай хүчнийхэн сүүлд пуужин харвасан газрыг олсон байна.

Өчигдөр буюу Бямба гарагт Иракийн нийслэл Багдад хотын ойролцоох АНУ-ын цэрэг байрладаг баазад пуужингийн халдлага болсон байна. Халдлагын үеэр хүний амь хохироогүй ч Иракийн агаарын хүчний тодорхой тооны алба хаагчид шархдсан тухай мэдээлсэн байна. 

Иракийн батлан хамгаалах яамны мэдээлснээр, нийтдээ 33 ширхэг катюша төрлийн пуужин Кэмп Тажи цэргийн баазын газарт туссан байна. Одоогоор халдлагын хохирлыг тодорхойлох ажил үргэлжилж байгаа гэв.

Иракийн тусгай хүчнийхэн сүүлд пуужин харвасан газрыг олж, тэндээс долоон ширхэг катюша харвагч, 24 пуужин олсноо мэдээлжээ.

Дэвсгэр мэдээлэл:  Өнгөрсөн Лхагва гарагт мөн Кэмп Тажи баазад катюшагийн 18 пуужин тусах үеэр Америкийн 2, Британийн нэг иргэн алагдсан юм. Маргааш нь буюу Пүрэв гарагт АНУ-ын арми Ирак дахь Ираны талыг баримтлагч Катайб Хезболлах зэвсэгт бүлгийн байрлалд агаараас цохилт өгсөн байна. Долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр удаа болсон пуужингийн халдлагыг одоогоор хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа юм. 

Эх сурвалж: DPA

МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркийн автомашин бэлэглэлээ
МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркийн автомашин бэлэглэлээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна