2021-2022 оны хичээлийн жилд боловсролын 268 байгууллагад 1572 багш, ажилчдын сул орон тоо байгааг Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын 122 сургуульд 923, 146 цэцэрлэгт 649 багш, ажилтны сул орон тоо байгаа тул ажлын байр сонирхсон иргэд тухайн байгууллагад хандах боломжтой.