Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэгш хамран сургах чиглэлийн сургагч багш бэлтгэх” богино хугацааны сургалтад Монгол Улсаас 15 багш, албан хаагч хамрагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол, Тайландын хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Тайландын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс Бангкокт зохион байгуулсан “Тэгш хамран сургах чиглэлийн сургагч багш бэлтгэх” богино хугацааны сургалтад Монгол Улсаас 15 багш, албан хаагч хамрагдлаа.

Сургалтад Боловсролын яам, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сэтгэлзүйч, Тусгай олимпын хороо болон БСҮХ-ийн төлөөллөөс бүрдсэн баг оролцож, сургагч багшийн батламж гардан авсан юм. Оролцогчид тэгш хамран сургах боловсролын мэдлэг, чадавхаа нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, тархины саажилттай хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдэд хөдөлгөөн, сэтгэлзүйн засал болон гэр бүлийн оролцооны талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санаачилга гаргасан агаад Ази, Номхон далайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв уг санааг дэмжиж, хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
Х.Нямбаатар: Авто зогсоолын менежментийг үе шаттай сайжруулна
 
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
ЦЕГ: 2011 онд СУИС-д сурч байхдаа ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн гэх эмэгтэйн хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.