Өнөөдөр математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи” тооны өдөр тохиож байна. "Пи" тогтмол нь 3.14-тэй тэнцдэг учраас гуравдугаар сарын 14-нийг Пи өдөр хэмээн тэмдэглэх болжээ.
Анх 1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд “Пи” тооны өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлжээ. Тухайн оноос хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан билээ.
"ПИ" ТОО ГЭЖ ЮУ ВЭ?
"Пи" тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. "Пи" тооны хэрэглээнүүд нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотой хамгийн өргөн гардаг. Хамгийн энгийн хэрэглээ та бидний дунд сургуульд үзэж байсан тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад тааралддаг. Математикийн түүхийн туршид π-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох гэсэн оролдлогууд хийгдэж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.
"Пи" тоо хэзээ ч дахин давтагддаггүй олон тоог өөртөө агуулдаг учир эдгээр тоо нэг талын эмх замбараатай боловч замбараагүй мэт онцлогийг агуулж, түүгээрээ ч нэг зүйл илэрхийлэх гэж буй мэт байдаг нь олны анхаарал татдаг аж.