Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг : Манай улсын иргэн эрүүл саруул байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Эрүүл мэндийн яамнаас 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.  Мэдээллийн үеэр БНСУ-д манай улсын хоёр иргэн коронавирусийн халдвар авсан талаар гадаад харилцааны яамны консулын газрын захирал Мөнхтүшиг тодруулга өгсөн юм. 

Тэрбээр “БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэлээр цацагдсан даруйд Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас тодруулахад Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай мэдээлэл дутуу байсан. Бид мэдээллийг баталгаажуулахаар Солонгосын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдоход хоёр тохиолдлын  нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь  өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан. Харин хоёр дахь иргэн 28 настай Б нь  Дэгү хотод байдаг бөгөөд хоёрдугаар сарын 23-ний өдөр ханиадны шинж тэмдэг илрээд дүүргийнхээ эмнэлэгт хандсан байна. Шинжилгээ өгөөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу  коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлэгээс манай улсын иргэнд илэрсэн коронавирусийн хэмжээ маш бага байсан тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийж гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн байна. Манай иргэн 14 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гуравдугаар сарын 6,7-ны өдөр шинжилгээ өгөхөд шинжилгээний хариу хоёр удаа сөрөг  гарсан. Энэ иргэн маань эрүүл саруул байгаа” гэв. 

ФОТО: Коронавирусийн үеийн амьдрал
ФОТО: Коронавирусийн үеийн амьдрал
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.