Сибирийн түймрийн цагаан утаа Монгол орны зарим нутгийг бүрхээд байгаа билээ. ОХУ-ын Сибирийн түймэр Монгол Улсын хилийг давж ирэн хохирол учруулж байсан удаатай. Тэгвэл энэ удаагийн түймрийн утаа Завхан, Хөвсгөлийн нутгаар тархаад байсан бол ахин Улаанбаатарт орж ирсэн байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Зайнаас тандан судлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Аманжогоос тодруулахад, "Өчигдөр Завхан, Хөвсгөл, Увс аймгийн нутгаар байсан утаа орж ирж байна. Салхиныхаа чиглэлээр зүүн тийшээ явах байх. Түймэр манай оронд орж ирэхгүй. Үдээс хойшдоо Улаанбаатар орчмоор өтгөрж магадгүй" гэв.