Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Apple” компани БНХАУ дахь салбар дэлгүүрүүдээ эргэн нээлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Ковид-19 вирусний тархалтын улмаас “Apple” компани өнгөрсөн сард БНХАУ дахь 42 дэлгүүрээ түр хугацаанд хаагаад байсан юм. Тэгвэл саяхнаас дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг цөөн тоогоор дахин сэргээж эхэлсэн байна. Ингэхдээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 13-наас хамгийн сүүлд үлдсэн дөрвөн дэлгүүрээ ажиллуулж эхэлнэ гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.

Дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоосноор “Apple” компанийн гуравдугаар сард олох ашгийн төлөвлөгөө хүлээлтэд хүрэлгүй, буурсан байна. Учир нь тус компанийн хувьд БНХАУ гурав дахь том зах зээлд тооцогддог.

Хэдийгээр БНХАУ дахь дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагаа сэргээж байгаа боловч Итали улсад халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Итали дахь 17 дэлгүүрийн үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Казахстан улсад
Казахстан улсад "Ковид-19" халдвар бүртгэгдлээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна