Түлхүүр мэдээлэл:
- Хоёр иргэнээс Ковид-19 халдвар илэрчээ.
- Германаас гуравдугаар сарын 12-нд иржээ
- Хамт ирсэн зорчигчдыг тусгаарлажээ.
Казахстан улсын хоёр иргэнээс шинэ коронавирусийн анхны халдвар илэрсэн тухай тус улсын эрүүл мэндийн сайд Елжан Биртанов өнөөдөр зарлажээ.
Одоо түрүүлж ирсэн халдвар тээгчийн нисэх онгоцны зорчигчдыг олж тусгаарлах ажил эхлээд байгаа ажээ. Харин хоёр дахь тээгчтэй хамт ирсэн зорчигчдыг бүгдийг тусгаарлаж, хяналтад авсан тухай Казахстаны эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Тус улсад одоо бүх шатны сургуулиудыг хаагаад байгаа бол ирэх долоо хоногоос эхлэн олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хориглох гэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters