Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мөнхийн хөрш –Сэтгэлийн дэмжлэг” хандивын аяны хүрээнд 391 сая төгрөг цугларсныг Хятадын талд хүлээлгэн өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Ковид-19 халдварын эсрэг тэмцэхэд БНХАУ-д туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аяныг зохион байгуулсан билээ. Тэгвэл хандивын аянаар цугларсан мөнгийг өнөөдөр Хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа Гадаад хэргийн яамд боллоо. Тус аянд Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс 391.6 сая төгрөгийн хандив цуглуулжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй “Айл улсын амь нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон энэхүү аяныг өрнүүлсэнд маш их талархаж байна. Хоёр улсын харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна” гэжээ.

 

Нам эвслүүд энэ сарын 25-аас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хүргүүлнэ
Нам эвслүүд энэ сарын 25-аас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хүргүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.