Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нам эвслүүд энэ сарын 25-аас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-нд явуулахаар товлоод байгаа юм. Хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвсэл нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нам, эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуульд заасан хугацаанд багтаан Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.

Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог. Харин сонгуулийн тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай

Фото: Халдваргүйжүүлэлт дэлхий дахинд #Ковид-19
Фото: Халдваргүйжүүлэлт дэлхий дахинд #Ковид-19
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.