ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Манай улсад коронавирусийн дельта хувилбарийн тохиолдол хүн амын дундаас батлагдсан талаар албаныхан мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Эрүүл мэндийн яам, Нийслэлийн МХГ, ХӨСҮТ олон байгууллагууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирж болзошгүй халдварын хувилбарууд тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа болон хилээр нэвтэрч буй иргэдийг түргэвчилсэн болон пср шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Тусгаарлалтад ороогүй хүмүүсээс пср шинжилгээ эерэг гарвал тухайн хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг авна. Энэ чиглэлд эерэг гарсан шинжилгээний 50 хүртэлх хувьд нь дельта вирусийг илрүүлэх шинжилгээ авах чиглэлийг өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад дельта хувилбарын өмнөх тохиолдлоос нэмж бүртгэгдээгүй" гэлээ.