Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр суллагдсан“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таван толгойн гэрээг байгуулахдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял сонсоод байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханд өчигдөр уучлал үзүүлсэн. Уучлал үзүүлсэн даруйд тэрбээр өчигдөр 18.00 цагийн үед суллагдсан байна.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж дөрвөн жилийн хорих ялыг оноосон байдаг.

Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн "МЭРГЭЖИЛ"-үүд
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.