Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын төв байранд Ковид-19 халдварын анхны тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 40 секунд

НҮБ-ын төв байрны ажилтнуудын дунд Ковид-19 халдварын анхны тохиолдол илэрчээ. Вирус Филиппиний төлөөлөгчийн газрын ажилтнаас илэрсэн байна.

Ажилтных нь шинжилгээний хариу эерэг гарсан тухай Филиппиний төлөөлөгчийн газрын захидалд дурджээ. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын төв байрыг зорьсон бөгөөд тэнд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан аж. Тухайн үед төлөөлөгчийн газрын ажилтанд өвчний шинж тэмдэг илрээгүй байжээ.

Филиппиний төлөөлөгчийн газрын мэдэгдэж байгаагаар, одоогоор бүх ажилтан гэртээ тусгаарлагдсан байгаа аж.

Монголбанк энэ сарын 11-ний байдлаар 4.9 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ сарын 11-ний байдлаар 4.9 тонн үнэт металл худалдан авчээ
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.