Токио 2020 зуны XXXII олимпод оролцсон Монголын баг тамирчидын төлөөлөл яг одоо эх орондоо ирээд байна. Тэгвэл олимпын хүрэл медалийн шинэхэн эзэн болсон МУГТ М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр,
"Олимпоос маш үнэтэй медалийг аваад эх орондоо ирж байна. Хүсэн хүлээж байсан ХҮРЭЛ медалиа өвөртлөөд ирж байгаад нь ээжийх нь зүгээс сэтгэл догдлон хүлээж байна. Мөн маш их баяртай байна. Монголынхоо ард түмэндээ цагаан сүүнийхээ дээжийг өргөөд зогсож байсанд маш их талархаж байна. Мөн дасгалжуулагч багш нар болон үе үеийн тамирчиддаа байр хүргэе" гэв.