ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа. Хэвлэлийн бага хурлын үеэр. 2020 оны гуравдугаар сарын 13.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудад шинэ коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Тэрээр:
“Европ тивд халдварын тархалт өргөн хүрээтэй голомтлон тархаж байна. Тухайлбал, Италид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн нас барж, нийт нас баралт 1,016 боллоо. Мөн халдвар авсан хүний тоо 21.7 хувиар өсөж 15,113 болсныг мэдээллээ.
Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан байна.
Мөн Зөвхөн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохоос гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна. Болгар улсад нэг нас брала бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.
Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.
АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөж байна” хэмээн ярилаа.