Түлхүүр мэдээлэл:
- Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи Грегорын шинжилгээний хариу эерэг гарчээ
- Ерөнхий сайдыг 14 хоног тусгаарлахаар болжээ.
- Биеийн байдал хэвийн байгаа
Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи Грегорын шинжилгээний хариу эерэг гарч, шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоосноо сая тус улсын албаны эх сурвалж мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан ерөнхий сайдыг 14 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ. Одоогоор Жастин Трюдогоос халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа тул шинжилгээ авалгүй, эмчийн хяналтад байлгана гэж Канадын засгийн газар мэдээлсэн байна.
Трюдогийн гэргий Софи Грегор хэд хоногийн өмнө Их Британийн Лондон хотод болсон арга хэмжээнд оролцоод буцаж ирсний дараа түүнээс ханиадтай төстэй өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн юм.
Эх сурвалж: BBC