Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д сурдаг оюутнууд “D-2” болон “D-4” ангиллын визний 60ам долларын хураамж төлөхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг мэдэгдэж байна. Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно.

1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)

– Виз мэдүүлэх анкет

– Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

– Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:

– Виз мэдүүлэх анкет

– Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

– Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)

– Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ:

– Виз мэдүүлэх анкет

– Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт

– Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгааг тогтоожээ
Битүү орчинд, агааржуулагч ажиллаж буй үед коронавирус илүү хол зайд тархаж байгааг тогтоожээ
 
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Дашинчилэн сумын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.