Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУХМ Б.Чинзориг боксчдоос “Токио-2020” олимпийн эрхээ хүртсэн анхны тамирчин боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд


Ази-Далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 03-11-ний өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд 35 орны 221 тамирчин /эрэгтэй 151, эмэгтэй 70 тамирчин/ 13 жинд /эрэгтэй 8 жин, эмэгтэй 5 жин/ "Токио-2020" Олимпийн 63 эрхийн төлөө хурд хүчээ сорин өрсөлдөв.

Монголын баг нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсоноос Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Б.Чинзориг 63кг-ийн жинд хүрэл медаль хүртэж, Монголын боксчдоос “Токио-2020” Олимпийн эрхээ хүртсэн анхны тамирчнаар шалгарав.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.

НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг маргааш дуустал сунгажээ
НӨАТ-ын тайлангийн хуулийн хугацааг маргааш дуустал сунгажээ
 
“Салхинд найддаг Эрчим хүчний сайдаас 100 хоногт үр дүн хүлээх боломжгүй“
“Салхинд найддаг Эрчим хүчний сайдаас 100 хоногт үр дүн хүлээх боломжгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.