Түлхүүр мэдээлэл:
- Хүчирхийллийн хэрэгт бууртай гэж үзэн 2” жилийн хорих ял оноожээ
- Уг мэдээг сонссоны дараа түүний бие мууджээ.
Цагтаа Холливудын хүчирхэг продюсерын нэг байсан Харви Вайнштейнд Нью-Йорк мужийн шүүхээс олон тооны хүчирхийллийн хэрэгт буруутай гэж үзэн, 23 жилийн хорих ялаар шийтгэлээ.
67 настай Харви шүүхийн танхимд тэргэнцэр түрэн хүрч ирсэн. Энэ сарын эхээр тэр зүрхний хагалгаанд орсон бөгөөд тэр үед өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчээ өндөр настай, хүнд өвчтэй хэмээн таван жилийн ял оноох санал тавьж байсан юм.
23 жилийн ял сонссоныхоо дараа түүний бие муудаж, шоронгоос Манхэттений “Bellevue” эмнэлэгт хүргэгджээ. Харви хэр удаан эмнэлэгт байх нь тодорхой бус бөгөөд бие нь зүгээр болмогц "Райкерс-Айленд" шоронд ялаа эдлэх юм.
Эх сурвалж: BBC