Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот кино театруудаа нээж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 2 секунд

Эдгэрсэн иргэн эмч нарт талархлаа илэрхийлж байна. Зургийн эх сурвалж: Синьхуа агентлаг.

БНХАУ дахь халдварын тархалт буурч байгаатай холбогдуулан тус улсын Ухань хотод байрлах коронавирусийн зориулалтаар хэрэглэж байсан 16 эмнэлгийг өчигдөр хаасан билээ.

Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотын захиргаанаас зарим кино театр, студид ажлаа сэргээх зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ хотын захиргааны тавьсан ариун цэврийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тодорхой нөхцөлийг хангасан кино театрт л Бээжингийн кино товчооноос зөвшөөрөл олгох юм.

Юуны өмнө халдварт өвчний эсрэг хэрхэн ажиллах, ариутгалын ажлын талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг Бээжингийн кино товчоонд гаргаж өгнө.

Эгнээ болгонд нэг суудал алгасан тасалбар зарна, өөрөөр хэлбэл зэрэгцэж суухгүй. Мөн үзэгчдийн үнэмлэх, биеийн байцаалтыг касс дээр бүртгэж авна.

Гар ариутгах бодис заавал тавьсан байх бөгөөд үзүүлбэр болгоны дараа танхимыг бүрэн ариутгана.

Кино студиуд зураг авалтын баг 50-иас доош хүнтэй бол Бээжинд зураг авч болно. Гэхдээ гишүүдийн халууныг байнга хэмжиж, 37,3 градусаас илүү халуурсан хүн байвал зураг авалтыг зогсооно. Зураг авхуулж байгаа жүжигчдээс бусад хүн үргэлж масктай байна. Хубэй мужид амьдардаг болон тус мужид очсон хүн Бээжинд ямар нэг зураг авалтад оролцож болохгүй гэсэн шаардлагуудыг тавьсан байна.

Дэвсгэр мэдээлэл: Коронавирусийн халдварын улмаас кинотеатрууд хаагдсанаар Хятад улс 1,91 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. 2019 оны эхний хоёр сард кино урлаг 2,148 тэрбум ам.долларын орлого олж байсан бол энэ жил дөнгөж 238 сая долларын орлоготой ажилласан байна.

 

Ажилтнууд 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Ухань хотын нөхөн сэргээх төвд эмчлүүлэн эдгэрсэн өвчтнүүдэд мэндчилж байна. Зургийн эх сурвалж: Синьхуа агентлаг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн илтгэлдээ тус улсын "зоримог хандлага" "хурдацтай нөлөөлж, үхлийн аюулын явцыг өөрчилсөн". "Өмнө нь мэдэгдэж байгаагүй вирусийн эсрэг БНХАУ түүхэн дэх хамгийн их зоригтой, тууштай тэмцэж өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг гаргасан" гэж тайланд дурджээ.

Жиангхан эмнэлгийн ажилтан Жао Сонг хэлэхдээ "Өвчтөн эмнэлгээс гарахдаа үзүүлсэн баяр баясгалан, баяр хөөрийг бид хэзээ ч мартахгүй." гэсэн байна.

Эмч нар зарим нь гэртээ харьж байна. Тус хотод БНХАУ-ын 14 мужийн 860 гаруй эмнэлгийн ажилчид дайчлагдан ирсэн билээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг

“Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна
“Хүүхдээ хамгаалъя” аяныг өрнүүлж байна
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.