Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагналаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ахлах ахлагч Э.Даваажамцыг багийн гишүүдийнх нь хамтаар албаны өрөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр тэрбээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, ЗХЖШ-ын даргын тушаалаар дурсгалын сэлмээр шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугларсан хандивын мөнгийг хүлээлгэн өгчээ.

Шагнал гардуулах үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, “Хүн бүр өөрийн зорилготой амьдардаг. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөр, шавхагдашгүй тэвчээр гаргадгийг ахлах ахлагч Э.Даваажамц үлгэрлэн харууллаа. Аливаа ажлыг дэмжих сайхан, гэхдээ тэрхүү үйл ажиллагаа өрнөж байх мөч бүрд удирдагч хүний сэтгэл санаа байнга зовниж, үргэлж “түгшүүртэй” байдаг нь нууц биш. Харин уг ажил нь бодит биелэл болж үр дүнд хүрсний дараа л бидний сэтгэл тайвширч баярлаж, бахдах сэтгэл төрдөг юм. Энэ олон хоногийн турш түүнийг дагалдаж, ар талыг нь найдвартай хангасан Э.Даваажамцын гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье” гэдгийг онцоллоо. Мөн цаашид энэхүү гүйлтийн туршлагаа судлан судалгаа хийх нь зүйтэй. Ирээдүйн зорилгоо зөв тодорхойлж, салбартаа төдийгүй хувийн амьдралдаа улам их амжилт гаргаарай. Таны хувьд аливаад тууштай байх аваас бүх хаалга нээлттэй шүү. Гагцхүү аархаж, омогшиж болохгүй, гол нь нийгэмдээ, хамт олондоо идэвхтэй манлайлагч нь байгаарай" гэжээ.

Говь-Алтай аймагт дөрвөн иргэн үерийн усанд урсаж амиа алджээ
Говь-Алтай аймагт дөрвөн иргэн үерийн усанд урсаж амиа алджээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц