Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Отгонбаяр: Казармд ямар ч дэглэлт байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Өнгөрөгч 10-р сард цэрэгт татагдсан алба хаагч өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас мэдээлэл өгсөн бөгөөд алба хаагчдын ар гэр хүүхдүүдтэйгээ уулзацгаасан юм.

Тэгвэл энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Алба хаагчдыг эмнэлгийн үзлэгт хамруулна. 11:00 цагт Цэргийн төв эмнэлэгт аваачин үзүүлнэ. Миний хүүхэд ч өнөөдөр цэргийн алба хааж байгаа. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийг хүчээр авч ирсэн гэж байгаа. Ийм зүйл байхгүй. Бүх залуус цэргийн албанд татагдах үүрэгтэй байдаг. Харин хэд хэдэн заалтаар тухайн жилдээ чөлөөлөгддөг.

Казарм дотор ямар ч дэглэлт байхгүй" хэмээв.

Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабт ажиллаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн дүгнэлтийн талаар хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.