Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн эсрэг уламжлалт анагаах ухааны аргыг боловсрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Бид өчигдөр коронавирусийн эсрэг Уламжлалт анагаах ухааныг, орчин үеийн анагаах ухаантай хослуулахаар болсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Коронавируст халдварын үед уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн түр заавар, эмчлэх арга"-ыг боловсруулсанаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардуулан өглөө.

Салбар яамны тухайд, эрт үеэс уламжлагдсан ирсэн уламжлалт анагаах ухааныг хойч үедээ өвлүүлэн үлдээх сургалт, судалгааны ажлыг дэмжин ажилласаар ирсэн. Мөн эл салбарын үе үеийн ахмад эрдэмтэн, эмч нарын санал сэтгэгдлийг аль болох ажил хэрэг болгоход зорьж ажилласаар ирсэн юм. 

 

ЭМЯ-нд уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан нэг л мэргэжилтэнтэй байсан явдал нь тусгайлсан хэлтэстэй болж өргөжсөн аж. 

Ингэхдээ уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний суурь тарифыг 2.3 дахин нэмэгдүүлж 250 мянган төгрөг болжээ. Мөн тус салбарын өв соёлыг хадгалах, хамгаалах зорилгоор 108 ботийг хэвлэн гаргах редакцийн зөвлөл, ажлын хэсгийг байгуулж, төрийн албан ёсны баримт бичиг болгож байгаа нь таван мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжилд хөрөнгө оруулалт хийгдээд буй. 

Ийнхүү боловсруулсан аргаа хүлээлгэн өгөх үеэр зөвлөлийнхний төлөөлөл хэлэхдээ "Судалгаа хийхэд эмийн үйлдвэрүүдэд  эмийн нөөц муу байна. Иймд уламжлалтын эмч нар орж ажиллах үед эм хүрэлцэхгүй байдлаас болж хоосон ороод нэмэр байхгүй тул уг асуудалд анхаарч өгөх саналтай байна" гэдгээ Эрүүл мэндийн сайдад хэлжээ. 

Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна
Монгол Улс теле хичээл зохион байгуулалтаараа тэргүүлж байна
 
“Би төмөр замын бодлогыг барьж, ашиглалтад оруулж байгаадаа бахархдаг. Цаашдаа ч бахархана“
“Би төмөр замын бодлогыг барьж, ашиглалтад оруулж байгаадаа бахархдаг. Цаашдаа ч бахархана“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.