Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүлэг дээгүүр явсан автомашины жолооч: Байгаа газраа хэдэн цаг түгжирсэн ч зогсох ёстой юм байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Цахим сүлжээнд том оврын барилгын автомашинууд ногоон байгууламж дээгүүр явж зүлэг ногоо сүйтгэж байгаа бичлэг цахим сүлжээнд тархаж, олны дургүйцлийг хүргээд байна. Уг зөрчилд тооцсон хариуцлагын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А. Нямдорж "2021 оны долдугаар сарын 23-ны 16 цагийн үед Яармагийн зам дээр 61-74 УБХ, 58-80 УББ улсын дугаартай том оврын автомашинуудын гаргасан зөрчилд ТЦА-ны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ төрлийн зөрчил болох замын болон ногоон байгууламж, явган хүний гарц, хайс хашлага дээгүүр дур мэдэн хөдөлгөөнд оролцохгүй байх тал дээр иргэд жолооч нар анхаарч, хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу" гэлээ.

58-80 УББ улсын дугаартай автомашины жолооч: Замын хөвөөн дээгүүр давж гарч явсан зөрчил гаргасан. Гаргасан зөрчилдөө уучлалт хүсэж байна. Над шиг алдаа бүү гаргаарай гэж жолооч нартаа хэлье. Цагдаагийн алба хаагч ирж дохиж, замаас гарах талаар хэлээгүй учраас эргээд бурууддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Иймээс цагдаагийн алба хаагч ирээд дохиж явуулаагүй л бол байгаа газраа хэдэн цаг түгжирсэн ч зогсох ёстой юм байна.

61-74 УБХ улсын дугаартай автоамшины жолооч: Замын брожур давж зүлэг дээгүүр явсан. урдах машинаа дагаад гарчихсан нь алдаа боллоо. Гаргасан зөрчилдөө хэлэх гомдол, санал байхгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Либерал Ардчилсан намын ЕНБД Т.Никай болон парламентын залуу гишүүдтэй уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Либерал Ардчилсан намын ЕНБД Т.Никай болон парламентын залуу гишүүдтэй уулзлаа
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.