Олимпын наадмын жүдо бөхийн өнөөдрийн тэмцээн амжилттай болж өндөрлөв. Эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанд манай Ё.Басхүү, Л.Сосорбарам нар оролцож медалийн төлөө барилдаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тэгвэл энэ хоёр жингийн аваргын алтан медалийг нэг айлын хоёр буюу ах дүү Абэ нар хүртлээ. Олимпын түүхэнд нэг өдөр алтан медаль авч байсан түүх өмнө нь үгүй билээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Абэ Ута, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Абэ Хифүми нар учраа бүрээ өвдөглүүлсээр ийнхүү нэгэн зэрэг аваргын алтан медалийг хүртэж, нутгийнхаа тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ.
Дашрамд сонирхуулахад ах дүү Абэ өмнө нь 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн нэг өдөр тус тусын жингийнхээ аварга болж бахдам амжилтыг эзэн болж байлаа.
Л.Баяр