Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "126 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа" хэмээн мэдээлэв.
Шинэ коронавирусийн халдвар илэрсэн Франц улсын иргэнийг Дорноговь аймгаас Улаанбаатар хотод авчран, ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ.
Эл иргэнтэй нэг онгоцоор ниссэн, уулзсан, гар барьсан, галт тэргээр хамт явсан гэх мэт нэгдүгээр хавьтлын 126 иргэнийг тусгаарлан, шинжилгээ авсан бөгөөд халдваргүй нь тогтоогджээ.
ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг 11:00 цагаас хүргэнэ.