Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд цалингаасаа 12.4 сая төгрөг хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Коронавирусийн халдвараас сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг амжилттай даван туулах үйл ажиллагаанд зориулж Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд цалингаасаа 12.4 сая төгрөгийг Улсын Онцгой Комисст хандивлажээХандивыг Улсын Онцгой комиссын дансанд өнөөдөр шилжүүлсэн байна.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Үүний дотор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар Тамгийн газрын 12 хүртэл насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн ажилтнуудыг гуравдугаар сарын 10-наас эхлэн гэрээсээ буюу онлайнаар ажлаа гүйцэтгэх боломж олгож, ажлын үр дүнг тооцож ажиллахыг нэгжийн дарга нарт үүрэг болгосон байна.

Д.Наранбаатар: Халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эрдэмтнийг Онцгой комиссын бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй
Д.Наранбаатар: Халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эрдэмтнийг Онцгой комиссын бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.