Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнөөдөр буцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол улсын Эрүүл мэндийн байгууллагад тусламж, зөвлөгөө үзүүлэхээр ирсэн ДЭМБ-ын багийнхан

Коронавирусийн халдвартай Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн ДЭМБ-ын Зөвлөх багийнхны шинжилгээний хариу сөрөг гарч, тэд өнөөдөр нутаг буцлаа.  Тодруулбал, тус багийн 6 гишүүн гуравдугаар сарын 2-ны өдөр ДЭМБ-ын хүсэлтээр Монголд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгөхөөр ирсэн юм. 

Гэвч коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн нь тогтоогдсон учир журмын дагуу тусгаарлагдан, шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу халдваргүй буюу сөрөг гарсан гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн. Тиймээс өнөө өглөө /2020.03.11/ хуваарийн дагуу олон улсын нислэгийн сүүлийн онгоцоор буцсан байна.

Дэвсгэр мэдээлэл: ДЭМБ-ын зөвлөх ажилтнууд Монголд Улсад ажиллах хугацаандаа гурван чиглэлээр ажиллах зөвлөмж өгсөн байна. Тодруулбал сэхээн амьдруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авахаас сэргийлэх чиглэлээр манай улсын мэргэжилтнүүдэд хичээл зааж, үүргээ амжилттай биелүүлээд томилолтын хуваарийнхаа дагуу ийнхүү буцжээ.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10 хувь болгож буурууллаа
Монголбанк мөнгөний бодлогын хүүг 10 хувь болгож буурууллаа
 
ЧУУЛГАН: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ