Эрүүл мэндийн яамны хэлтэсийн дарга Д.Нарангэрэл. Хэвлэлийн бага хурлын үеэр.
"Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв"-өөс өчигдрөөс эхлэн Ковид-19-тай холбоотой дуудлага хүлээн авах 24 цагийн дуудлагын утсыг ажиллуулаад байгаа билээ. Тэгвэл тус 119 утсанд өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирээд байгаа аж.
Тэдгээрийн 300 гаруй дуудлага нь ямар нэг байдлаар тоглоом тохуу хийсэн, хуурамч дуудлага байсан талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм. Тиймээс Эрүүл мэндийн ажилчид 24 цагаар ээлжлэн ажиллаж буй энэ үед ард иргэд хуурамч дуудлага хийж, ажилд саад учруулахгүй байхыг хүслээ.
Дэвсгэр мэдээлэл: Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 107 иргэнээс 70 иргэнийг тусгаарлан үзлэгт хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 715 хүнийг ажиглалтад аваад байна.