Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ хоёр хүүхэдтэй байх бодлогоо цуцалж, гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрлөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хятадын хүн амын тооллогоор төрөлтийн хувь буурч байгаа дүн гарчээ. Тиймээс Хятад улс хосуудыг гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх болсноо зарласан байна. Хятад улс олон арван жилийн турш хэрэгжүүлж байсан нэг хүүхдийн бодлогоо 2016 онд цуцалж, хоёр хүүхэд болгосон боловч төрөлт тогтвортой өсч чадаагүй. Учир нь хот газар хүүхдээ өсгөх зардал нь Хятадын олон хосод саад бэрхшээл болдог байна.

Хүний эрхийн байгууллага болох Эмнести Интернэшнл уг бодлогыг өмнөхтэйгөө адил бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн хэвээр байна гэжээ. Хятадыг хариуцсан багийн ахлагч Жошуа Росенцвайг "Хэдэн хүүхэдтэй болохыг зохицуулах нь Засгийн газруудын асуудал биш. Хятад төрөлтийн бодлогоо “оновчтой болгох"-ын оронд хүмүүсийн амьдралын сонголтыг хүндэтгэж, хүмүүсийн гэр бүл төлөвлөлтийн талаарх шийдвэрийг хянах түрэмгий хяналтаа зогсоох ёстой" хэмээжээ.

Түүнчлэн зарим судлаачид уг бодлогын үр дүнд эргэлзэж байгаа аж. "Хэрэв төрөлтийн бодлогыг зөөлрүүлэх нь үр дүнтэй байсан бол одоогийн хоёр хүүхдийн бодлого ч үр дүнтэй болох ёстой байсан" гэж “Commerzbank”-ийн ахлах эдийн засагч Хао Жоу Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-57303592

Файзер вакцины 92,490 тунг хүлээн авчээ
Файзер вакцины 92,490 тунг хүлээн авчээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.