Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Нэгдүгээр хавьталын 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, эхний 23 хүний хариу сөрөг гарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Д.Нямхүү. Хэвлэлийн бага хурлын үеэр. 

Өнөөдөр ЭМЯ-наас уламжлал ёсоор коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү коронавирус илэрсэн Францын иргэний ойрын хавьтал болох 98 хүнийг тусгаарлан, шинжилгээ авч байгаа. Одоогоор коронавирус илэрсэн тохиолдол байхгүй гэсэн юм. Тэрээр:

 “Гуравдугаар сарын 9-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 иргэнээс коронавирус илрээгүй. Мөн үүний дараа гуравдугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна. Тэрхүү 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарна.  Урьдчилсан байдлаар 23 хүний лабраторийн шинжилгээний хариу гарснаас одоогоор коронавирус илэрсэн хүн байхгүй. Мөн гуравдугаар сарын 10-нд ХӨСҮТ-д 4 сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт судалгаа хийгдэж байна. ХӨСҮТ-д ажиглалтад 103 хүн, Жаргалант сувилалд 6, Асралт мед эмнэлэгт 23 нийт 132 хүнийг тусгаарлалтад аваад байна" гэсэн юм.

Мөн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Нямхүү хэвлэлийн хурлын үеэр Францын иргэн өөрийн биеийн байдалд байнга хяналт тавьж, биед нь сэжигтэй шинж тэмдэг илэрмэгц Дорноговь аймгийн эмнэлэгт хандан, өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс иргэдийн зүгээс гадны улсад оршин суугаа Монгол иргэнтэй адилхан бодож, Монгол хүний ёс жудаг, нинжин сэтгэлийг харуулахыг онцгойлон хүссэн юм.

Үүний дээр Эрүүл мэндийн яамны хэлтэсийн дарга Д.Нарангэрэл өвчин тахлын үед үнэн зөв мэдээлэл хамгийн чухал үнэ цэнтэй байдаг. Тиймээс өвчнийхөө талаар үнэн зөвөөр мэдээлсэн хүнийг хавчин шахвал, дараа дараагийн иргэд шинж тэмдгээ нуун улам бүр нөхцөл байдлыг хүндрүүлэх аюултай хэмээн сануулсан юм.

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 307 мянгыг цалингийн зээл бүрдүүлж байна
Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 307 мянгыг цалингийн зээл бүрдүүлж байна
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.