Дэлхийн олон улс оронд SARS-CoV-2 вирусийн "Дельта" хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас олон улсын нислэгийн тоог тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан дахин шинэчилж ирүүлсний дагуу 2021 оны наймдугаар сарын нислэгийн цагийн хуваарийг ШИНЭЧЛЭН баталжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх наймдугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулж байна.
Энэ сард нийт 28 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.