Дэлхийн 100 гаруй орны шилдэг өсвөрийн математикч оролцож буй тус олимпиадад Сант, Шинэ монгол, Нэгдүгээр сургууль дунд сургууль болон Олонлог төвийн зургаан сурагч өрсөлдөхөөр болжээ.
Тодруулбал,
- Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Нямдаваа
- Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Мишээл
- Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ц.Сайханбилэг
- Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Өнөболд
- Олонлог төвийн 12 дугаар ангийн сурагч Б.Батсамбуу
- Сант сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Энэрэлт нар Олон Улсын Математикийн 62 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцож байна.
Багийг Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан ахалж байгаа бол дэд ахлагчаар МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг ажиллаж байна.