Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын тав хоногт гурван автомашин шатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Баяр, наадмын өдрүүдэд НОБГ-т 16 гал түймрийн дуудлага ирсэн байна. Ингэхдээ нэг иргэний амь насыг аварч, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан аж. Нийт 230 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан талаар албаныхан мэдээллээ. Түүнчлэн иргэдийг аялж, зугаалах, амрах явцдаа ил галаа сайтар унтраахыг анхааруулсан юм. НОБГ-ын Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг "Ард иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан машин болон өөрсдийн өмч хөрөнгийг шатаах гэх мэт дуудлагууд наадмын өдрүүдэд бүртгэгдсэн. Аялж зугаалах үедээ ил гал цог нурмыг гүйцэд унтраах, хийн газ баллоныг зөв ашиглах гэх мэт зүйлсэд анхаарахгүй бол өөрсдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймрийн эрсдэлд оруулах магадлалтай байна. Наадмын тав хоногийн хугацаанд иргэдийн гурван автомашин шатлаа. Ингэхдээ цахилгааны масс, автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаагүйн улмаас уг машинууд шатсан байна" гэдгийг хэллээ.

Улаанбаатарт өнөөдөр 17 цэгт 4705 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатарт өнөөдөр 17 цэгт 4705 иргэнийг дархлаажуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд