Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1364 хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 144492 болов. Мөн Корона вирусийн хүндрэлээр есөн хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 716 нас баралт бүртгэгдээд байгаа юм.
Шинээр коронавирусийн халдвар илэрсэн 1364 хүнээс 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт илэрсэн байна.
Сүүлийн 24 цагт 3730 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн тохиолдол 121953 болов. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 6286 нь хөнгөн, 3078 хүндэвтэр, 1029 нь хүнд, 220 хүний биеийн байдал хүнд байна.