Түүлхүүр мэдээлэл:
- Японд амны хаалт дамлан худалдаалвал нэг жил хүртэл хорих ялаар шийтгэнэ.
- Цахим дуудлага худалдаа эрхлэгчдээс амны хаалт борлуулахгүй байхыг хүслээ.
- Амны хаалтны хомсдол үүссэн шалтгаан хэрэгцээний 70 хувийг Хятад улсаас импортолдогтой холбоотой.
Японд ашиг олох зорилгоор амны хаалтыг олон тоогоор худалдан авч, дамлан борлуулбал нэг хүртэл жилийн хорих ялаар шийтгэж, нэг сая иений хэмжээний торгууль ногдуулах аж. Энэхүү арга хэмжээ энэ сарын 15-аас хэрэгжиж эхэлнэ гэж тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.
Тус яамнаас гаргасан албан ёсны мэдэгдэлд Японд амны хаалтыг худалдан авсан үнээр цааш нь борлуулах, үнэгүй тарааж болно гэж дурджээ.
Амны хаалтыг дамлан борлуулахыг хориглох тухай шийдвэрийг 1973 оны хуульд үндэслэн гаргажээ. Тухайн үед гарсан газрын тосны цочролын улмаас өргөн хэрэглээний барааны хомстлоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийг баталж байжээ.
Үүнээс өмнө Японы эрх баригчид цахим дуудлага худалдаа эрхлэгчдээс амны хаалтыг борлуулахгүй байх хүсэлт тавьсан байна. Шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнээс хойш амны хаалтын үнэ олон арав дахин нэмэгдсэн. Амны хаалтын хомстол бий болсон нь Япон улс урьд өмнө амны хаалтын хэрэгцээнийхээ 70 хувийг Хятад улсаас импортолдогтой холбоотой гэнэ. Хятад улс мөн халдвар дэгдсэнтэй холбогдуулан амны хаалтын нийлүүлэлтээ түр зогсоогоод байгаа юм. Токио хотын эрх баригчид дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран амны хаалтын үйлдвэрлэлийн хэмжээг сард 600 саяд хүргэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: BBC