Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хан-Уул дүүргийн онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Хан-Уул дүүргийн Онцгой комисс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт цаг үеийн байдлаар онлайнаар шуурхай хуралдлаа.
Хуралдааныг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан удирдан явуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд буюу 21 хороодын Засаг дарга нар хорооны байран дээрээс шуурхай хуралд цахимаар оролцож, шийдвэрлүүлэх шаардлагатай саналаа шууд хэлэлцэн цахим видео хурлаар цаашид хийж хэрэгжүүлэх ажлын үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдыг хариуцлагатай, иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, зөвлөмжийг үнэн зөв түгээж ажиллах, дүүргийн нутаг дэвсгэрт дэх  уул, овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавин хариуцлагатай ажиллахыг онцгой комиссын гишүүдэд тус тус үүрэг болголоо.
Мөн холбогдох албаныханд сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэний зорчсон, байрласан газруудыг нарийвчлан тогтоож, хавьталд орсон иргэдийг илрүүлэн эрүүл мэндийн тандалт судалгаа шинжилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, шаардлагатай хамгаалах хэрэгслээр хангаж ажиллах, иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байх тал дээр онцгой анхаарч, зөвлөмж мэдээллийг үнэн зөв өгч ажиллах зэрэг үүрэг чиглэлийг тус тус өгөв.

эх сурвалж: Хан уул дүүргийн онцгой комисс

Ж.Амарсанаа болон сайн дурын эмч нарын баг  Дорноговь аймагт ажиллах хүсэлтээ өгчээ
Ж.Амарсанаа болон сайн дурын эмч нарын баг Дорноговь аймагт ажиллах хүсэлтээ өгчээ
 
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц