Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Одоогоор шаардлагатай тохиолдолд ашиглах 16 тусгаарлах байрыг судлаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц иргэнд коронавирусийн халдвар илэрч, манай улсад уг вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УОК-оос гуравдугаар сарын 16-ныг хүртэл орон нутгийн бүх замыг хаах, УБ хот дахь нийтийн тээврийн тоог цөөрүүлж, тусгай цагаар үйлчлүүлэх, ААН-үүдэд цэвэрлэгээ, ариутгал хийх, шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах байр бэлтгэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Амарсайханы мэдээлснээр одоогоор 16 тусгаарлах байрыг ашиглахаар судалж байна гэлээ.

Үүний дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг ААН-үүдийн хэмжээнд сайтар зохион байгуулах, хяналтыг өндөржүүлэх асуудалд анхаарч байгаа аж. Тиймээс улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудыг аль болох олон хүн ажлын байранд цуглуулахгүй байх, зайнаас ажлаа хийх нөхцөлөөр хангахыг хүслээ.

Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байхыг зөвлөлөө
Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байхыг зөвлөлөө
 
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
АУДИТ: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 243 арга хэмжээнээс 108 нь хуулийн шаардлага хангаагүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.