Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай гар барьсан конгрессийн гишүүд хөл хорионд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 47 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Дональд Трамптай саяхан уулзсан конгрессийн хоёр гишүүн өчигдөр өөрсдийгөө коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж мэдэгджээ.
  • Хамт арга хэмжээнд оролцсон хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн юм байна
  • 11 хоногийн өмнө болсон Бүгд Найрамдах намын чуулганд оролцохдоо халдвар тээгчтэй ойр харилцаж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай саяхан уулзсан конгрессийн хоёр гишүүн өчигдөр өөрсдийгөө коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэж мэдэгдээд хөл хорионд оржээ. Тэдэнтэй хоёрдугаар сарын сүүлээр болсон арга хэмжээнд хамт оролцсон хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн юм байна.

Конгрессийн гишүүдийн нэг Даг Коллинз өнгөрсөн Баасан гарагт Атланта хотод Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх төвд зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, гар барьж байжээ.

Нөгөө нэг гишүүн Мэтт Гэц нь өчигдөр Дональд Трамптай цуг АНУ-ын ерөнхийлөгчийн “Air Force One” нисэх онгоцоор хамт аялсан юм.

Тэрээр 11 хоногийн өмнө болсон Бүгд Найрамдах намын чуулганд оролцохдоо халдвар тээгчтэй ойр харилцаж байжээ.

Конгрессийн гишүүдэд одоогоор халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

Өнгөрсөн сарын сүүлээр болсон чуулганд оролцсон АНУ-ын нийт таван хууль тогтоогч одоогоор өөрсдийгөө тусгаарлаад байна.

Тэд бүгд халдвар тээгчтэй ойр харилцсан хүмүүс юм. Хэдийгээр АНУ-д Covid-19 вирусийн халдварын тархалт эрчимжиж байгаа ч ерөнхийлөгч Дональд Трамп эрсдлийг үгүйсгэсээр байна.

Дэвсгэр мэдээлэл: Тэрээр саяхан твиттер хуудсандаа “Өнгөрсөн онд 37,000 америк хүн ханиад томууны улмаас нас барсан. Жил бүр дунджаар 27,000-аас 70,000 хүн нас бардаг. Ямар ч хөл хорио тогтоох шаардлагагүй, амьдрал, эдийн засаг хэвийн үргэлжилнэ. Одоогийн байдлаар АНУ-д халдварын 546 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас бараад байна” гэж бичжээ.

 

                                                                                                                                                                                                                                                                                                                Эх сурвалж: AFP

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өглөө
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.