Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шивээ хүрэн боомтоор хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 машин гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллалаа.

Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд аймаг, орон нутгийн удирдлага холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа. Мөн Шивээ хүрэн боомтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан байгаа бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд бэлэн болжээ.

Өмнөгөвь аймгийн Шивээ хүрэн боомтоор  хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн байгаа талаар Шивээ хүрэн боомтын захиргааны дарга, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч Б. Мөнхбат ярив.

Ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр шийдвэрлэв. Өдөрт 200 машин ариутгах хүчин чадал бүхий түр байгууламжийг хийх үүргийг аймгийн онцгой комист үүрэг болголоо. Тус байгууламжаар ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд 1 машинд 10 литр ус зарцуулна гэнэ.

Ариутгал хийгдсэний дараа гаалийн болон мэргэжлийн хяналтын үзлэг шалгалт хийгдэх юм байна.
Энд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй 4 компани гаргахаар шийдвэрлэв.

УДБЭТ-ийн уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа
УДБЭТ-ийн уран бүтээлчид гурван өдрийн цалингаа хандивлалаа
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.