Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн хоногт нийт 395 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт нэг хүн гэмтжээ.
Тухайлбал, өчигдөр 20:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны замд хоёр суудлын автомашин мөргөлдөж жолооч, зорчигч хоёр хүн гэмтсэн бол Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамжны замд суудлын автомашин мотоциклтой мөргөлдөж жолооч нь бэртжээ.
Харин Завхан аймгийн Алдархаан сумын нутагт Хайрхан маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож мөн жолооч нь гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
- Зорчигч гэмтсэн-1
- Жолооч гэмтсэн-3
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 65 зөрчил илрүүлсний нийслэлд 35, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцож, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалах хэрэгсэл тоноглолыг бүрэн хэрэглэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.