Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нийт сонгогчийн 67.8 хувийн саналаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнөөдөр /2021.06.25/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тэрбээр зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах юм. МАН-аас нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зургадугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар дэмжсэн байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Бага хуралдаа орлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Бага хуралдаа орлоо
 
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.