Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр 08.00 цагаас хуралдахаар товлосон. Ардын намын гишүүд эхнээсээ Тусгаар тогтнолын ордонд цуглаж байна. Хэдийгээр хурал 08.00 цагаас товлогдсон эхлээгүй байгаа юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар Бага хуралдаа орлоо.
Сонирхуулахад, МАН-ынхан Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх даргынхаа оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох эсвэл үүрэг гүйцэтгэгчээр томилно гэх хүлээлт улстөрийн хүрээнийхэн дунд байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжууд өнөөдөр хуралдах Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа шууд томилох тохироо хийгдсэн гэдгийг онцолж байгаа юм.
МАН-ын Бага хуралтай холбоотой мэдэллийг бид цаг алдалгүй эргэж мэдээлэх болно.