Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Ардын хувьсгалын ойд зориулах 10 тэрбум төгрөгийг ковидын эсрэг зарцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан. Тэгвэл дээрх хөрөнгийг ковидын эсрэг зарцуулах талаар Соёлын сайд Ч.Номин мэдээллээ.

Тэрбээр, "Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулах төсөв байсан билээ. Гэвч Коронавируст цар тахлын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, хэн хүнгүй санаа зовинож байгаа энэ хүнд үед дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахаар боллоо. Иймд төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд УИХ хэлэлцэн батлах юм.
Хүн ардынхаа үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө манай яам ажиллах бөгөөд амаргүй цаг үеийг хамтын хүч, эв нэгдэл, хүндлэл ойлголцлоор даван гарцгаая" гэжээ.

Олимдын наадмын жүдо бөхийн -60кг жингийн төрөлд МУГТ Д.Амартүвшин оролцохоор боллоо
Олимдын наадмын жүдо бөхийн -60кг жингийн төрөлд МУГТ Д.Амартүвшин оролцохоор боллоо
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.